Монгол улсын хэмжээнд хамгийн их ачаалалтай байдаг ГССҮТ-ийн зарим эмч нар өнгөрсөн орой өргөсөн тангаргаасаа няцаж, өвчитнүүдээ үхвэл ч үхэг гээд ажил хаялт зарласан байна.
Эмч нарын ажил хаях болсон шалтгаан нь салбарын сайдынхаа эмнэлгийн удирдлагын халаа сэлгээний асуудлыг эсэргүүцэж буй хэрэг хэмээн тайлбарлажээ. Гэвч угтаа энэ бүгд эмч нарын талцал, ГССҮТ-ийн нөлөө бүхий хэдэн эмч, ажилтны явуулгаар эмнэлгийн хэсэг хүмүүсийг зохион байгуулж хийж буй ажил гэсэн яриа ч гарсан байна.
Үнэхээр л эмнэлгийн удирдлагаа солиулах хүсэлгүй байгаа бол бүх эмч ажилчид хүсэлт гаргах ёстой байтал тоотой хэдэн эмч ажилчид ийн ажил цалгардуулж байгаа нь угтаа явуулга гэдгийг нь илтгэж байгаа хэрэг юм. Уг нь эмч нар удирдлагаа солиулахгүй хэмээн ажил хаяж байхаар эмнэлгийнхээ өдөр өдөрт дэлэм дэлмээр хумслагдаж буй гадаа талбай болоод ахуй нөхцлийг сайжруул хэмээн хүсэлт гаргаж байвал зүгээрсэн.
Дээр нь саяхан л эмнэлгийн эмч ажилчдын цалинг 3-5 дахин нэмэх шаардлагатай байна гэж хүнд хэцүүгээ тоочиж суусан эмч нар ер нь удирдлагийнхаа тоног төхөөрөмжийн шахаа, эмнэлгийн ажилчдыг орон сууцаар хангана хэмээн ГССҮТ-ын газраас зарж залилсан гэмт хэргийг хайцаалж ийм арчаагүй байдал гаргаж байгаа нь харамсалтай юм. Эмч хүн хүний эрдэнэт амийг аврах ёстой байтлаа эд хөрөнгө, эрх мэдлээс болж ажлаа цалгардуулах ёсгүй.
Л.Бадрах