Улаанбаатар хотын утаа жилээс жилд байдгаараа л байж, ард түмэн нүүрсээ шуудайлдагаараа шуудайлсаар байна. Жил болгон л улсын төсвөөс утааг буруулах арга зам хайн ихээхэн мөнгө цацдаг. Харин мэргэжилтнүүд сүүлийн хоёр жилд бүрэн шаталттай зуух утааг тодорхой хэмжээгээр багасгана хэмээн үзэж байгаа. Гэхдээ л Утаанбаатар хотын маань өглөө утаатайгаа хамт эхэлсээр л. Сэрүүний улирал орж байгаа болохоор удахгүй айл болгон өнөө нүүрсээ түлж утаатайгаа зохиоцож амьдархаас аргагүйд хүргэнэ. Дээр нэмэх нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс ялгаран гарч буй утаа. Авто машины утаа нь хүний амьсгалах түвшинд ойр зайд буюу хоёр метр өндөрт цацагддаг бөгөөд түүний найрлагад амьсгалын замын цочмог болон архаг өвчин, харшлын эмгэг үүсгэх, элэг, бөөр, уушгийг гэмтээх, зүрх судас, мэдрэл сэтгэхүйн системийн эрхтний үйл ажиллагааг алдагдуулах, амьсгал боох, хорт хавдар үүсгэх үйлчилгээтэй нүүрстөрөгчийн исэл, азотын исэл, нүүрс устөрөгч, хүхэрлэг хий, хар тугалга зэрэг 200 гаруй төрлийн хорт бодис байдаг байна. Хотын маань иргэд хордож байгаа хойно уурлахгүй гээд яахав дээ. Өглөө оройдоо гашуун утаагаараа амьсгалаад стресстэхдээ уур уцаараа нийтийн тээвэрт гаргана. Нийтийн тээврээс эхэлсэн бухимдал улмаар ажилд нөлөөлнө. Ингээд л цааш гинжин холбоо шиг үргэлжилнэ. Ингэж хүйтний хэдэн сар Монголчууд нийтээрээ бухимдалтай өнждөг үнэн. Энэ жил ч мөн энэ асуудал хэвээрээ л байна.
Санал болгох мэдээ
Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …