Хатгалгааны эсрэг вакциныг хийлгэвэл 10-15 жилийн дархлаа тогтоно

Нийслэлийн бүх дүүргийн хоёр сартай хүүхдүүдийг товлолын дагуу уушгины хатгалгаа буюу пневмококкийн эсрэг 13 цент вакцинаар дархлаажуулж эхэллээ.Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтад нийт 520 нярай хамрагджээ. Эхний тунг хоёр сартай, хоёр дахь тунг дөрвөн сартай, гурав дахь тунг есөн сартай хүүхдэд тус тус хийж байна.Энэ онд 38,000 хүүхдийг гурван удаагийн тунгаар дархлаажуулахад шаардлагатай 110,000 хүн/тун вакциныг НҮБ-ын Хүүхдийн санд захиалж, 35,000 хүн/тунг хүлээж авсан, үлдэгдэл 75,000 хүн/тун вакциныг 2 дугаар улиралд багтаан авна.
Вакцины зах зээлийн үнэ 1 хүн/тун нь 13-15 ам.доллар байдаг харин НҮБ-ын Хүүхдийн сангийн хөнгөлттэй үнэ болох 3,5 ам.доллараар худалдан авч байна.
Уг вакцины 3 тунг бүрэн хийлгэсэн хүүхэд пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгаа өвчний эсрэг 10-15 жилийн дархлаа тогтоно.

 

Санал болгох мэдээ

Ерөнхий хяналтын сонсголын зар

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос  Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 09 дүгээр …