Сормуус будах зөвлөгөө

– Будахад сормуус тостой байж болохгүй.

– Сормуус будах сойз чинь богино, өтгөн үстэй, үзүүр рүүгээ нарийссан зөв хэлбэртэй байх ёстой.

– Сормууснууд хоорондоо наалдвал будмал гэдэг нь илт мэдрэгдэж, эвгүй харагддаг учраас сойзонд будгийг их хэмжээгээр түрхэж болохгүй. Сайн чанарын сойзонд будаг ихээр тогтдоггүй учир худалдаж авахдаа анхаар.

– Сормуусны будаг үргэлж шинэ байх ёстой.

– Будахдаа зовхины дундаас 2 тийш гадна гадаргууг, дараа нь дотор талыг хэсгийг будна.

– Тачир богино учраас эхлээд доод сормуусыг буддаг. Сормуусны угаар хөмсөгний харандаа буюу нарийн бийрээр зураас татвал шингэн сормуус өтгөн харагдана.

– Нүдний дотоод булангийн сормуус будагдахгүй үлдэх явдал байдаг учир нарийн үстэй сойзоор тусад нь будаарай.

–  Сормуусыг эхний будалтын дараа хатаагаад дахин будна. Хоёр дах будалтын дараа сормуус хоорондоо наалдвал хатахаас өмнө зориулалтын сойзоор самнан салгаарай.

Санал болгох мэдээ

А.Амартүвшин: Энэ онд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ

“Үе тэнгийн дээрэлхэлт” гэдэг нь нэг буюу хэд хэдэн хүүхэд өөр нэг эсвэл хэд хэдэн …