Цахилгааны хязгаарлалт энэ сарын 12-нээс эхэлнэ

УБЦТС ТӨХК-аас жил бүрийн гуравдугаар сараас эхлэн хийдэг аянгын өмнөх бэлтгэл ажил болон урсгал засвар энэ сарын 12-ны өдрөөс эхлэх гэж байна.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Засварын хуваарийг хэрэглэгч Та бүхэнд www.tog.mn вэб сайтаар сар бүр, www.facebook.com/UBEDNхуудсаар өдөр бүр хүргэж, мөн засварын ажил эхлэхээс өмнө гэрээнд бүртгэлтэй гар утсанд мессеж илгээх хэлбэрээр урьдчилан мэдээлэх аж.

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …