… Гол зорилго маань Монголын рок попын дуучдаас нэгэн сайхан гэрэлтсэн дуучин л энэ The Voice of Mongolia шоунаас гараасай. Манай баг гэхээсээ илүү энэ дөрвөн багаас хамгийн гоё дуучин нь яг үнэн шударгаар шүүгдээд, үнэн шударгаар ард түмнээсээ саналаа аваад гарч ирээсэй. Тэр хүний дуулсан дуу болгон хойшдоо ард түмэнд маань ухаарал байгаасай. Ингээд л болоо. Миний зорилго бол…
- Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе.
Баярлалаа. Урин дулаан цаг ирсэн сайхан өдөр байна. Та нарт ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе.
- Шоуны шүүгчээр ажиллахын зэрэгцээ өөрийн уран бүтээлээ амжуулах гэсээр ачаалал их байна уу?
Тэгэлгүй яахав.Миний өөрийн уран бүтээлийн ажлуудч их байна. Түүний зэрэгцээ “Хурд” хамтлагийн төлөвлөгдсөн ажлууд бас байна. Урьд урьдынхаасаа илүү ачаалал ихтэй л байна даа.
- Шоуны шүүгчээр хэрхэн ажиллах болсон талаар яриагаа эхэлье гэж бодож байна. Анх энэ саналыг тавихад та хэрхэн хүлээж авсан бэ?
Мэдээж энэ шоу бол өөрөө маш хариуцлагатай шоу. Би өөрөө урлагийн хүн учраас дэлхий нийтийн хандлага хаашаа байна, энэ цаг үед хүмүүс яг юу сонирхож, юу үзэж байна гэдгийг мэдэх хэрэгтэй болдог. Тэгэхийн тулд бусад орнуудад зохиогдож буй шоунуудыг бүгдийг нь үздэг. Тэр тусмаа The Voice-ийгзаавалүздэг. Залуусюу сонирхож, юу мэдэрч байна гэдгийг мэдэхийн тулд нададThe Voice-ийг үзэхэд л хангалттай байдаг. Гэтэл харин энэ шоу Монголд зохиогдохоор болсон гэдгийг мэдэхэд их сайхан байсан. Тэрнээс гадна би урлагийн хүн учраас өөрөө энэ шоуг очиж үзье, залуусын дуу хоолойг сонсъё, тэндээс шинэ мэдрэмж авъя, шинэ авьяастнуудыг олж харъя гэж бодож байлаа. Гэтэл шоуны залуус надад шүүгчээр ажиллах санал тавьсан. Надад маш таатай бас тааварлашгүй мэдээ байсан.Энэ бол зөвхөн би өөрөө зурагтаар гарч нэр хүнд олж карьер хөөх гэдэг утгаараа биш. Энэ бол Монголын урлагийн төлөө алхам байсан. Энэ ч утгаараа МонголТВ-ийн залууст маш их баярлаж байна.
- Таны энэ шоуны шүүгчээр ажиллах болсон зорилго юу вэ?
Гол зорилго бол үндсэндээ яагаад одоо цагт маш сайхан дуучид төрөхгүй байна. Жишээлбэл Т.Ариунаа, Б.Сарантуяа, С.Наран, Д.Төмөрцог, Д.Жаргалсайхан нар шиг. Үнэхээр эд нар шиг мундаг дуучдыг төрүүлмээр байна шүү дээ. Одоо тэгэхгүй бол үнэхээр бас тасарчих гээд байна шүү. Надад бол анзаарагдаж байна. Сайхан хоолойтой хүүхдүүд зөндөө байна. Түүнийг л энэ The Voice шоугаар илрүүлж тэднийг зөв замд нь хөтөлж оруулах хэрэгтэй байна. Миний гэхгүй, бидний зорилго тэр л байна. Хүмүүст юу хэрэгтэй байдаг юм бэ? Бид нарт өч төчнөөн асуудал байна. Гэхдээ бид нар бүгдээрээ дуу хуур сонсож л амьдарч байна. Сайхан дуу хуур гэдэг чинь ус агаар мэт дутагддаг зүйл байхгүй юу. Тийм учраас энэ зүйлийг бид хөгжүүлэх хэрэгтэй. Харин The Voice шоу Монгол орж ирснээр энэ чинь том соёл болж байгаа байхгүй юу.
- Анх танд шүүгч болох санал тавихад та бусад 3 шүүгчээ хэн болохыг мэдэж байсан уу?
Ер нь бол мэдээгүй байсан. Дараа нь надад хэлсэн л дээ. Гэхдээ хэн ч байж болно шүү дээ. Энд заавал миний үеийн, над шиг хэмжээнд уран бүтээл хийсэн хүн байх ёстой гээд байх шаардлагагүй. Харин монголын урлагийн нүүр царай болж яваа залуус байх ёстой л гэж би дотроо бодож байсан.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу