Ирэх бямба гаригаас эхлэн Яармагийн гүүрийг түр хаана

“Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд замын зорчих хэсгийг тодорхой хугацаагаар хэсэгчлэн хааж байгаа билээ. Хуваарийн дагуу энэ долоо хоногийн хагас сайн өдөр буюу 9 сарын 28-ны 23.00 цагаас 9 сарын 29-ний 06.00 цагийн хооронд Яармагийн гүүрнээс ТЭЦ-3-ын уулзвар хүртэл хааж, асфальт бетон хучилтын ажил хийнэ.

Харин ТЭЦ-3-ын уулзвараас зүүн тийш “Мишээл экспо” төв хүртэл замын зорчих хэсгийн хучилтын ажил өнөөдөр дуусах юм. Зам хаах хугацаанд Нисэх-Яармаг чиглэлд Сонсголонгийн замаар зорчих боломжтой. Мөн Саппорогийн уулзвараас Гэмтлийн эмнэлэгрүү өгсөх замын зорчих хэсгийг 9 сарын 27-ны 00.00-06.00 цаг хүртэл, Циркийн арын уулзварыг 9 сарын 28-ны 10.00 цагаас 9 сарын 29-ний 22.00 ца хүртэл тус тус хааж, асфальт бетон хучилт хийнэ. Бүтээн байгуулалтын ажлууд гэрээт хугацаанаасаа хоцролгүй хуваарийн дагуу явж байгаа бөгөөд зам хаах хугацаанд иргэд, зорчигчид хүлээцтэй хандаж, зам хаасан чиглэлд бус нээлттэй замуудыг сонгон зорчихыг хүсье гэж Гудамж төслөөс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …