6-р сарын 2-ыг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, салхи шуургатай, сэрүүхэн байхыг анхааруулж байна.

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, баруун хагаст багавтар үүлтэй. Төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн ихэнх нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнодын талаар 9-14 градус, Алтайн өвөр говиор 21-26 градус, Их нууруудын хотгор, говийн нутгийн баруун хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
 Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 10-12 градус дулаан байна.
2013 оны 5 дугаар сарын 29-ноос 6 дугаар сарын 02-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд зүүн зүгийн нутгийн зүүн, баруун зүгийн нутгийн баруун хойд хэсгээр, 30-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн хойд хэсгээр, 6-р сарын 1-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 30, 31-нд зарим газраар түр зуур секундэд 22-24 метр, 29-нд Алтайн салбар уулсаар, 1-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаарна. Бусад хугацаанд сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …