Beauty Autumn Woman, beautiful fantasy girl, fairy in blowing transparent chiffon dress. Fall. Fashion model lady in windy autumn park

Бүсгүй хүний энерги алдагдах шалтгаан

• Үс – эмэгтэй хүний үс түүний эрч хүч, хүч чадал нь юм. Задгай тавьсан үс хавь орчны хүмүүст хүчтэй нөлөө үзүүлдэг хэдий ч, мөн үүний зэрэгцээ эмэгтэй хүн үсээ задгай тавьсан үедээ эрч хүчээ алдаж байдаг. Туршилт болгож нэг өдөр үсээ задгай тавиад маргааш нь үсээ боогоод яваад үзээрэй. Ер нь үсээ хайртай хүнийхээ өмнө л задгай тавьж болно. Учир нь таны хүч бүхэл хорвоо ертөнц рүү биш, харин зөвхөн хайртай хүн рүү тань чиглэсэн байх ёстой! Таны эрхэм зорилго бол эр хүний хайрын тэнгэр нь болох явдал ба харин эр хүн танаас урам зориг авч, бүх ертөнцийг танд бэлэглэг!

• Нүд – эмэгтэй хүний оюун ухааныг илэрхийлдэг ба эмэгтэй хүний харц бусдын сэтгэлийг хүчтэй татдаг. Хэрэв эмэгтэй хүн нэг зүйл дээр 40-өөс илүү секунд төвлөрч харах юм бол, тэрээр энэ талаар бодож, түүнийг хүсэмжилж байдаг. Энэ нь эмэгтэй хүнд байгалиас заяагдсан аж. Тиймээс тэр тусмаа та нөхөртэй бол эрчүүдийн өмнө харцаа буулгаж байсан нь дээр. Ингэх нь таны нөхөрт хэрэгтэй юм биш, харин таны оюуны амар амгалан байдалд хэрэгтэй юм шүү.

• Хүзүүний ар шил – эмэгтэй хүний хамгийн сул бүсэд тооцогддог! Түүнийг байнга халхалж байх хэрэгтэй. Таны талаар муугаар ярьж байгаа хүмүүс рүү ар нуруугаа харуулж болохгүй, зөн билэгтэн нарын “ар нуруу руу хийдэг хараал” гэж нэрлэдэг хүчтэй хараалд өртөж болох юм шүү. Энэ цэг эрч хүчний хувьд эмзэг байдаг тул хамгаалалтын сахиусан зүүлт зүүвэл энэ бүсээ хамгаалж болно. Мөн үсээ сүлжсэн байвал сайн, ер нь өөрийн эрч хүчнээс илүү хүчтэй хамгаалалт байдаггүй.

• Мөр, бугуй – бэлгийн хүчтэй эрч хүчийг ялгаруулдаг тул олонх ард түмний зан заншилд мөрөө халхлах, гартаа бугуйвч зүүх зэргээр өөрийнхөө эрч хүчийг хамгаалж, эрчүүдийн дурыг булаахаас сэргийлдэг байна. Сонирхолтой нь, харин хөх нь эрч хүч алдах бүс болдоггүй, гэхдээ энгэр задгай хувцас өмсөхдөө хэмжээ хамжааргатай байвал зохино. Хөх бэлгийн харьцааны бус харин эх хүний бэлэг тэмдэг. Тиймээс задгай даашинзыг хориглодоггүй (хэмжээ хамжааргатай байх ёстой гэдгийг дахин сануулъя). Гэдсээ ил гаргах нь тийм ч аюултай биш, учир нь гэдэс эмэгтэй хүний чинээлэг амьдрал, амжилт, чадавхын билэг тэмдэг юм – тиймээс түүнийг ил гаргаж болно. Энд гэдэсний талаар өгүүлэхдээ цавь бус, харин аюулхайн орчмыг заасан болно.

• Цавь болон гуя – Энэ нь эмэгтэй хүний үр хөврөл тогтоох эрхтнүүд байдаг газар, түүнийг халхалж байх ёстой. Энэ нь эмэгтэй хүний хамгийн чухал бүс, энд эмэгтэй хүний мөн чанарын цэцэг – умай байдаг!!! Хэрэв тийшээ хүн бүр харах юм бол уг эмэгтэй өвдөж, түүний сарын “юм” хүндрэлтэй ирж, үр тогтоох эрхтнүүд асуудалтай болдог. Гайхалтай нь тийшээ харж байгаа эрчүүлээс илүү өөр бусад эмэгтэйчүүлийн харц аюултай байдаг! Гуяа тодотгон харуулж болно, харин бариун хувцас өмсөх хэрэггүй. Тэгвэл биеийн эрч хүчний хөдөлгөөн алдагдана, өөрөөр хэлбэл бие барьсан өмд өмсвөл эрч хүч эр хүний хэв шинжээр хөдөлж эхэлдэг (ер нь стринг бол дотуур хувцасны хамгийн хор уршигтай хувилбар билээ). Арай чөлөөтэй өмд, өгзөгөө халхалсан цамц өмсөж байх хэрэгтэй.

• Шагайнаас өвдөг хүртэл – удмын генийн цэгүүд байдаг. Олонх эрэгтэйд эмэгтэй хүний шагай таалагддаг нь учиртай юм. Тэнд удмын болон ирээдүйд мэндлэх удам залгагч нарын эрч хүч цэнэглэгдэж байдаг. Түүнийгээ ил байлгах уу, эсвэл халхлах уу гэдгээ өөрөө шийднэ биз ээ. Туршилт болгож богино ба урт банзал өмсөөд, өөртөө төрж байгаа мэдрэмжээ харьцуулаад үзээрэй.

Санамж: үүнийг хайртай хүндээ дэлгэн хэлэх албагүй, харин түүнийхээ дэргэд дур тачаал хүргэм хувцсаар гоёж, үсээ задгай тавин, нүд рүү нь эелдэг зөөлөн харцаар харж болно гэдгийг санаж яваарай.

 

 


Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …