Гэр бүлийн хүчирхийллийн хар бараан сүүдрийг харуулсан “Ларьдма” кино нээлтээ хийсэн цагаас үзэгчдийг нэлээдгүй шуугиулж байсан цаг үе саяхан. Одоогоос гурван жилийн өмнө уг бүтээлийг найруулагч Ж.Сэнгэдорж найруулж, гол дүрүүдэд жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа нар ажиллаж “Navchaa film” студи бүтээж байсан. Тэгвэл тус киноны уран бүтээлчид нэгдэн “Амьдрал” нэртэй дараагийн уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгоод байгаа билээ.
“Амьдрал” кинонд дунд сургууль, оюутан насны алдаж оносон он жилүүд, хайр дурлал, үр хүүхэдтэй болохын жаргалыг туулсан Хулан бүсгүйн амьдралаар төлөөлүүлж хөрөнгө мөнгөтэй ч бай, үгүй ч бай зовлон жаргал хэнийг ч ялгалгүй ээлжлэн ирдэг. Бид яг юуны, хэний төлөө энэ хорвоо ертөнц дээр амьдарч байгааг мэдрүүлэхийг үзэгчдэд харуулахыг зорьжээ.
“Амьдрал” киног үзсэн олны танил эрхмүүдийн сэтгэгдлээ хуваалцсаныг хүргэж байна.
-Зохиолч Б.Шүүдэрцэцэг буюу Б.Тогтохбаяр: “Амьдрал” киног үзээд уйлсангүй ээ. Уйлна ч гэж бэлдээгүй. Харин, киноны туршид, үзээд дууссаны дараа ч асар ихийг бодлоо. Цээжин дэх атгахан зүрх минь “Амьдрал” киноноос болж агшиж, дэнслэн догдолчхов.Амьдралын тухай элдвийг бодсоор гарч ирэв.Баяр хүргэе! Энэ кино найруулагчийн бүтээл болжээ. Найруулагч Ж. Сэнгэдорж, продюсер Б. Навчаа, гол дүрийг бүтээсэн жүжигчин Д. Пүрэвсүрэндээ, зураглаачид нь, зохиолчид нь чин сэтгэлийн баяр хүргэе! Заавал үзэх сайхнаас сайхан кино болжээ. Найруулагч Сэнгээ намрын ойд сүүмэг цагаан манан дунд уусан орсон хамжин Хулангийн сиймгэр даашинзыг манантай хамжин нүцгэлж, голын татаал усанд хайртай хосыг хөвүүлж, тэнгэрээс сүүгээр бороо оруулав. Гайхамшигтай шийдлүүд. Сэтгэл нэг л гоё байна. Амьдрал хичнээн сайхан юм бэ дээ!
– Хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг: Яг үнэндээ амьдрал хатуу биш, үнэн л хатуу байдаг юм байна. Юу тарина түүнийгээ хураана үйлийн үр гэж байдаг юм шүү гэдгийг харуулж чадсан сайхан кино болжээ заавал үзээрэй залуусаа.
-Зохиолч, сэтгүүлч, кино найруулагч Д.Төрмөнх: “Амьдрал” хэмээх миний охин Т.Номунзул зохиолыг нь бичиж мэдээж зохиолоо аавдаа уншуулсан би нэг ч засвар хэлээгүй . Анх миний зохиолоор “Бодлын хулгайч” киногоор энэ салбарт гараагаа эхлээд, дараа нь бас хамтдаа “Лардьма” (амьдрал нь тонгоруу болчихсон бүсгүйн тухай ) кино мөн “Нарны өнгө” гэж хүүхдийн кино хамт хийсэн Ж.Сэнгэдоржийн маань найруулсан киноны нээлтэд очиж киног нь үзлээ.
“Кино шиг кино болжээ…” гэж ам бардам хэлмээр байна. Ж.Сэнгэдорж найруулагч анх “Адам” гэх арт маягийн киногоо хийгээд надад хандаж байсан бөгөөд “Бодлын хулгайч”-аас хойш олон жанраар олон ч кино хийжээ. Нэг үгээр бол тэрээр өөрийгөө эрж хайсаар өнөөг хүрсэн уран бүтээлч билээ. Янз бүрийн төрлөөр кино хийж өөрийгөө хайж бас туршсан. Харин энэ удаад тэр өөрийгөө олсон мэт санагдлаа.
Кино төгсөхдөө “би оллоо” гэж гол дүр Хулан хэлээд төгсдөг. Найруулагч ч гэсэн “би оллоо” гэж тайзан дээрээс хэлж буй нь үнэнг мөн өөрийгөө олсон мэт сэтгэгдэл төрүүллээ дээ.
Зохиол дээр “Миний хөхөнд сүү орчихлоо миний хүү амьд байна, мөөмөө санаж байна…” гэсэн нэг монолог байдгийг уншиж байхдаа эмэгтэй хүн л бичиж чадах монолог байна даа гэж их тоосон. Гэтэл тэр хэсгийг найруулагч тэнгэрээс сүүн бороо орж буйгаар үзүүлснийг хараад “Сэнгээ иртэй, уртай, бас томоор сэтгэж байна шүү… ” гэж бодож суув.
Энэ бол найруулагч хэрхэн зохиолыг найруулагчийн хэлээр уран дүрсэлж буйн жишээ юм. Д. Пүрэвсүрэн жүжигчин маш сайн, дотортой тоглож. “Лардьма” дээр ч бараг л ярьдаггүй шахуу дүрийг маш чадварлаг гаргасан юм шүү дээ. Бид маш цөөхүүлээ. Урлагийнхан бүр ч цөөхүүлээ. Тийм болохоор үзэгч та бүхнийг баясгах, ухааруулах, уяраах гэж хичээж яваа цөөхөн хэдэн уран бүтээлчдээ бид бүгдээрээ дээш өргөж байж л бүтэн болно. Охиндоо ч гэсэн том баяр хүргэе! Чи ч өөрийгөө олсон юм байна…Бясалгал хийдэг нь ч нөлөөлсөн биз дотортой, дорнын маягтай кино болжээ.
– Жүжигчин О.Цэнгэл
-Дуучин С.Зоригт
– Гурван охин хамтлагийн ахлагч Д.Солонго
-Жүжигчин П.Шүүдэрцэцэг
Г.Нараа