Хаан банк нээлттэй ажлын байранд урьж байна

Хаан Банк их, дээд сургуулийн төгсөх ангид суралцаж байгаа эсхүл төгсөх гэж буй эрч хүчтэй, шинийг эрэлхийлэгч оюунлаг залуус, ажил мэргэжлийн шинэ гараагаа эхлэхээр зэхэж байгаа, өөрийн мэдлэг ур чадварт тохирох ажлын байрыг идэвхтэй хайж буй туршлагатай мэргэжилтнүүдэд зориулсан нээлттэй ажлын байрыг санал болгож байна.

Манлайлагч, чадварлаг, авьяаслаг залуустай гар нийлэн ажиллах, хөгжин дэвших, өөрийн сонирхсон чиглэлээр мэргэших, албан тушаал ахих боломжийг олгох үүднээс банк санхүүгийн салбарт өөрийн сурсан мэдсэнээ хэрэгжүүлэн амжилт гарган ажиллах чин эрмэлзэлтэй хүмүүсийг сонгон шалгаруулж байна.

Ажилтан сонгон шалгаруулах: “ХААН Банкны Ажилтан сонгон шалгаруулах журам”-ын дагуу нээлттэй ажлын байрыг дотоод болон гадаад эх сурвалжууд (Банкны цахим хуудас, LinkedIn, Facebook зэрэг цахим сүлжээ, өдөр тутмын сонин хэвлэл)-аар дамжуулан нээлттэй зарлаж, зарын дагуу ажил горилогчдын өргөдлийг хүлээн авч, анхан шатны өргөдлийн үнэлгээг хийдэг. Өргөдлийн үнэлгээгээр тэнцсэн нэр дэвшигчээс мэргэжлийн эсхүл онолын мэдлэгийн тест шалгалтыг авч тэнцсэн тохиолдолд ярилцлагад урьдаг. Ийнхүү шалгалт болон ярилцлагад амжилттай үр дүн үзүүлсэн ажил горилогчид ажлын байрны саналыг тавина.

Ажлын байр: Харилцагчийн мэдээллийн төвд мэдээлэл үйлчилгээний ажилтан, Кастодианы үйлчилгээний газарт мэргэжилтэн, Цахим банк, АТМ-н сувгийн газарт шинэ бүтээгдэхүүн, хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

https://goo.gl/Q7GtJQ

https://goo.gl/8zNxG9

https://goo.gl/7eMBCJ холбоосоор авна уу.

 


Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …