3, 4, 5 дугаар сард нийт бүс нутгаар хуурайшилт  эрчимтэй нэмэгдэнэ

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 225 удаагийн ой хээрийн түймэр гарч нийт 587.4 мянган га талбай түймэрт өртөж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 77.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр, энэ оны 3, 4, 5 дугаар сард нийт бүс нутгаар хуурайшилт эрчимтэй нэмэгдэж, ялангуяа ой хээрийн гал түймрийн эрсдэл өндөртэй аймгуудад олон жилийн дунджаар илүү халж, хур тунадас бага орох урьдчилсан төлөв гарчээ.
Тиймээс Монгол Улсын шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшин “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээий талаар” албан даалгавар гаргасан байна.

Албан даалгаварт ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангаж, гал түймэр унтраах зохион байгуулалтыг эртнээс сайжруулах, бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН АЛБАН ДААЛГАВАР:

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …