УБТЗ-ыг 1000 хуучин вагоны оршуулгын газар болгож ОФФШОР компанид 26 тэрбум төгрөг төлсөн эрхмүүд

Улаанбаатар төмөр зам ХНН-нь суудлын болон ачааны вагоны дутагдалд ордог нь үнэн. Энэ асуудал үеийн Замын дарга болон Ерөнхий хорооны орлогч нарын буюу Монголын талын удирдлагуудын шийдэх гэж зүтгэдэг онцгой асуудал. Энэхүү вагоныг хувь нийлүүлэн эзэмшиж байгаа ОХУ-саас л худалдан авах боломжтой. Учир нь Зам, тээврийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 234  дүгээр тушаалаар баталсан  Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журмаар зохицуулагддаг юм. Гэтэл Зам тээврийн хөгжлийн дэд сайд бөгөөд хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл буюу Шилэн Цогоо, УБТЗ-ХНН-ийн Замын дарга Д.Жигжиднямаа нар ОХУ-ын болон Монгол улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, үйлдвэрлэснээс хойш 26 жил болсон, Монгол улсын замд ашиглах боломжгүй 1000 мянган вагоныг нийлүүлэхээр ОФФШОР бүсэд бүртгэлтэй Доминикан гэгч компаниар зуучлуулан худалдан авсан байна.

Доминикан компани нь оффшор бүсэд бүртгэлтэй, олон улсын худалдааны, техник нийлүүлэгч компани юм. Тус компанитай гэрээ байгуулж Монгол улсад 977 вагон нийлүүлэхээс одоогийн байдлаар 500 гаруй нь ирсэн аж. Хамгийн анхаарал татмаар нэг зүйл нь манай улсын хилээр орж ирсэн дээрх 500 гаруй вагоны 50 нь ашиглах боломжгүй болж ачааны тэвш буюу гүү зүү нь мурийсан, гажсан байдаг аж. Энэ нь Зам тээврийн сайдын 2014 онд баталсан журмын 1.4.4. Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын “Олон Улсын харилцааны ачааны вагон эдэлгээний дүрэм” /АВЭД/, 1.5.6. “Төмөр замын ачааны вагон. Техникийн ерөнхий шаардлага” MNS 6276:2011; 1.5.9. “Ачилт буулгалт ба сэлгээний ажлын үед вагоны бүрэн бүтэн байдлыг хангах ерөнхий шаардлага”  MNS 3084:2013-ыг тус тус хангаагүй бөгөөд 4.1.3. Хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтын хугацаа нь үйлдвэрлэгчээс тогтоосон хугацааны 1/3 /гуравны нэг/-ээс хэтрэхгүй байх гэсэн журмын заалтыг тус тус ноцтой зөрсөн байна. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …