“Миний анхны робот” арга хэмжээ зохион байгуулагдлаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Др. Цагааны Байгалмаа санаачлан Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгээс УБ хотын бүтээлч хүүхэд багачуудыг дэмжих зорилготой “МОНГОЛЫН БҮТЭЭЛЧ ИРЭЭДҮЙ – Технологид Суралцъя” хөтөлбөрийг эхлүүлээд байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Миний анхны робот” арга хэмжээг Нийслэлийн Хүүхдийн Урлан бүтээх төвд суралцдаг дунд ангийн сурагчдын дунд зохион байгууллаа. Сурагчдад робот угсрахыг заахаар Япон улсын Мияконожо Технологийн коллежийн багш оюутнууд хүрэлцэн иржээ. Оролцсон хүүхдүүд автомат мэдрэгчтэй өөрөө явдаг роботыг 3 цагт багтаан угсарч ур чадвараа сорьж технологийн мэдлэгээ нэмлээ.

Хөтөлбөрийг санаачлан зохион байгуулагч төлөөлөгч Ц.Байгалмаа хэлэхдээ:

 Дэлхийн ямарч улс орны хувьд иргэдийн шинжлэх ухааны мэдлэг боловсролын түвшин нь тухайн орны болон хүний хөгжлийн түвшинг харуулж байдаг. Ялангуяа Япон гэх мэт өндөр хөгжилтэй улс орнууд дотоодын аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлж, тэнд ажиллах үндэсний мэргэжилтнээ бэлтгэхэд анхаарч байнга дэмжиж байдаг. Манай орны хувьд хүүхэд багачуудаа багаас нь шинжлэх ухаанд дуртай, бүтээлч иргэн болж төлөвшүүлэхэд анхаарч бодлогоор дэмжих тал дээр дутмаг байна. Техник технологид сонирхолтой дуртай хүүхдүүдийг багаас нь сургаж, ирээдүйд шинийг санаачлан улс орны бүтээн байгуулалтыг хийх инженер мэргэжилтэн болж өсч төлөвшихөд гойд анхаарах хэрэгтэй. Энэ ч утгаараа Урлан бүтээх төвд суралцаж байгаа хүүхдүүдэд урам өгч, шинэ зүйл сурч мэдээсэй гэсэн үүднээс өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байна. Бүтээлч ирээдүй  шинжлэх ухаанч залуу үе л өнөөдөр бидний өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэж Монголыг хөгжлийг тодорхойлно гэлээ.

Тус арга хэмжээнд оролцсон хүүхдүүдэд угсарсан роботуудыг нь бэлэг болгон өгчээ.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …