Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Замын цагдаагийн хэлтсээс хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөлчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга С.Амарсайхан, Замын цагдаагийн албаны дарга хурандаа Д.Амарсайхан, дэд дарга хурандаа Д.Дашдорж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Нийслэлийн захиргаа бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Мөнх-оргил, Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат, Техник, замын хяналтын хэлтсийн дарга хурандаа Ч.Жаргалсайхан, Хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга хурандаа Б.Батболд, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга д/х З.Наранбаатар, ХСИС-ийн Замын цагдаагийн замын тэнхитийн эрхлэгч Р.Мөнхбаяр, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Одбаяр, Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон дүүргийн удирдлагууд, хороодын Засаг дарга нар, ААН байгууллагуудын төлөөлөл нийт 150 гаруй хүн оролцлоо.
Тус зөвлөгөөнөөр Сонгинохайрхан дүүргийн замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний тухай ярилцаж, зам тээврийн осол зөрчлийг бууруулахад улс, нийслэл дүүргээс ямар арга хэмжээ авах хийгээд, ямар ямар бүтээн байгуулалтбн ажил хийх шаардлага байгаа, холбогдох байгууллагууд, иргэд ямар оролцоотой байх зэрэг олон асуудлыг хөндөж ярилцлаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг зам дээврийн осол зөрчлийн улмаас амь насаа алдаж буй хүний тоогоороо нийслэлийн дүүргүүдээс хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа. Эдгээр ослууд нь голдуу баруун аймаг руу салдаг, авто машин хурдтай зорчдог замуудад илүүтэй гарч байгааг онцолж, дээрх газруудад хурд сааруулагч, хайс, хашлага, замын тэмдэг тэмдэглэгээ хийх шаардлагатай байгааг хэлж байлаа.
Мөн дүүргийн нутаг дэвсгэрт хамгийн их түгжрэл, ачаалалтай Хархорин худалдааны төв, Содон хороолол, Энхжин худалдааны төв, Сутайн буянт техникийн зах зэрэг газруудын ачааллыг хэрхэн багасгах талаар гарц гаргалгааг хамтдаа хайсан юм.
Хар хорин худалдааны төвийн ойролцоо гарч буй зохиомол түгжрэлийг сааруулахын тулд гүүрэн гарцыг сайжруулах, Хар хорин худалдааны төвийн орох, гарах гарцыг урд талд нь гаргаж, гурвалжингийн гүүрнээс ТЭЦ-4, ТЭЦ-4-өөс Масквагийн гудамж руу шинэ зам тавьж, замын хөдөлгөөний жигд урсгах боломжийг бүрдүүлэх асуудлыг нарийн тооцоо, судалгаанд үндэслэн гарган тавьж байлаа.
Мөн Содон хороолол, Энхжин худалдааны төв, 5 шар, Саппоро зэрэг газруудад явган хүний гүүрэн болон нүхэн гарц хийх шаардлагатай байгаа мөн ярьж байлаа.