Улаанбаатарт өдөртөө 10-12 хэм дулаан байна

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 20-21-нд шилжих шөнө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-ний өдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 03 дугаар сарын 19-ний 16 цагаас 22 цаг хүртэл: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс 5-10 м/сек. 17 цагт 8 хэм, 20 цагт 5 хэм дулаан байна.

2018 оны 03 дугаар сарын 19-ний 20 цагаас 03-р дугаар сарын 20-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Улз, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  4-9 метр. Шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …