“Чингис Хаан” бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино хийжээ

“Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшнийг “Ocean Pictures”-ийн хамт олон таван жилийн хугацаанд бүтээж дуусгажээ.

Энэхүү бүтээл Монгол улсад кино урлаг үүсч хөгжсөн 80 гаруй жилийн хугацаанд дэлхийн стандартад нийцсэн 2D болон 3D хосолсон бүрэн хэмжээний анхны анимэйшн юм. “Монголын нууц товчоо”-ноос сэдэвлэсэн “Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшнийг үзэгч та бүхэндээ өргөн барьж байна.

Энэхүү бүтээлийн анхны трэйлерийн англи хувилбарыг хүлээн авч үзнэ үү. Уг бүтээлийг энэ сарын 31-ний бямба гаригаас эхлэн бүх кино театраар хүлээн авч үзээрэй.

 


Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …