Автобусны буудлуудыг нүүлгэн шүлжүүлэх талаар иргэдийн дунд санал асуулга явуулна

5aa0f4c81ffd380bigЗамын Цагдаагийн газраас “Баруун 4 зам”, “Бөхийн өргөө”, “64-р дэлгүүр”, “Зүүн 4 зам”, “Саппоро”-ийн автобусны буудлуудыг нүүлгэн шүлжүүлэх талаар Нийслэлийн Тээврийн  газарт удаа дараа санал ирүүлсэн байна. Замын цагдаагийн газраас тус автобусны зогсоолууд нь замын хөдөлгөөнд саад учруулах, зам тээврийн осол зөрчлийн тоо нэмэгдэх шалтгаан болж байна гэх үндэслэлээр дээрх автобусны буудлуудыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай үзэж байгаа юм. “Баруун 4 зам” автобусны зогсоол нь “Энхтайван найрамдлын ордон”-ы зогсоолоос 560м, “Бөмбөгөр” худалдааны төвийн зогсоолоос 700 м зайд, дараагийн зогсоол “ТБД Андууд”-ын зогсоол хүртэл 500м байна. Уг зогсоолоор өдөрт дунджаар /давхардсан тоо/ 120 000 иргэн үйлчлүүлдэг гэсэн зорчигч урсгалын судалгааг нийслэлийн Тээврийн газар хийсэн байна. Мөн зогсоолуудыг хаасан тохиолдолд эргүүлэн сэргээх газар байхгүй, зогсоолын стандартаа зөрчих, иргэдээс ирэх санал гомдлыг тус газар хариуцан барагдуулах боломжгүй зэргийг үндэслэн зогсоолуудын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар “Олон нийтийн санал асуулга” явуулахаар болов.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …