Нярай охидын цавины асаргаа

Нярай охидын цавь нураад арчлахад тун хэцүү юмаа гэж ээжүүд ярилцдаг. Юуны өмнө охин хүүхдэд ямар онцлог байдаг вэ?

Охидын арьс илүү булбарай, эмзэг. Бэлэг эрхтэн нь илүү “нээлттэй” учир элдэв халдвар орох бохирдох нь амархан, цавины хэсгийн арьс болон салст нь бүр илүү эмзэг байдаг. Дөнгөж төрсөн охидын бэлгийн их уруул, бага уруулын дунд цайвар наалдац агуулагдсан байдаг. Үүнийг нягт нямбай цэвэрлэхгүй бол халдварт үрэвслийн эх үүсвэр болно. Мөн бэлэг эрхтэн нилдээ хөөсөн байдаг. Охидын биеийн энэ хэсгийг угаах тодорхой зарчим бий.

ОХИНОО УГААХЫН ӨМНӨ ЭЭЖ ГАРАА МАШ САЙН УГААЖ, АРИУТГАСАН БАЙХ ЁСТОЙ

Үүнд:

  • Биеийн энэ хэсгийг өөрөөр хэлбэл аарцаг, цавины хэсгийг хүчтэй урсгал усаар угаахгүй.
  • Усны хэм 35-37 градус бүлээн байна, түүнээс дээш байж болохгүй
  • Угаах чиглэл нь урдаас нь хойш чиглэсэн байх ёстой.
  • Бэлгийн их уруулыг маш болгоомжтой “онгойлгож” тэнд магадгүй баас, шээсний хэсэг үлдсэн байж болох тул зөөлөн эвтэйхнээр урсгал бус усаар угаана.
  • Угаах бүх хөдөлгөөн зөөлөн гулссан, охины салст бүрхүүлийг гэмтээхээс сэргийлсэн байна.
  • Нярай охидын бэлэг эрхтэн, хошногоны нүх хоорондоо ойрхон байдаг учир хэзээ ч түрүүлгээ нь харуулж угааж болохгүй, учир нь хошногоны нүхээр дамжин бохирдсон ус бэлэг эрхтэн рүү орох эрсдэлтэй.
  • Элдэв шингэн саван, бактерийн эсрэг үйлдэлтэй саван огт хэрэглэж болохгүй. Зөвхөн хүүхдэд зориулсан зөөлөн савангаар 7 хоногт хоёроос илүүгүй угаана.
  • Угааж дууссаны дараа зөөлөн хөвөн даавуун алчууранд ороож өөрийнх нь орон дээр нэг хэсэг арчилгүй, хувцас өмсгөлгүй хэвтүүлнэ.
  • Нэг сар хүртэлх хүүхдийн арьс маш мэдрэмтгий цочромтгой байдаг учир хүзүү, суга, цавины нугалаастай хэсгийн арьсыг ойр ойрхон шалгаж, тосолж, хэт чийглэг байх юм бол цацлага цацаж болно. Хэт ойрхон тосолвол хүүхдийн арьсны нүх сүвүүд битүүрсэний улмаас жижиг, жижиг улаан тууралт гарч болно.

Зөвлөх: Б.Бат-Өлзий

Клиникийн профессор,

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …