Маргааш НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно

НИТХын Тэргүүлэгчдийн хуралдаан  маргааш 10:00 цагт   зохион байгуулагдахаар болжээ. Энэ удаагийн хуралдаанаар “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих”  төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай, “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ыг өөрчлөн байгуулах тухай,  100 айл дахь барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах  ажлын хэсгийн танилцуулга -хэлэлцүүлэг , НИТХын хуралдаан зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.

   Дашрамд дурдахад “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц” барих ажлыг  өнгөрсөн оны 5-р сарын сүүлээр эхлүүлсэн. Гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулж 4-р сарын 1-нээс жил 6 сарын хугацаатай Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг хаахаар болсон юм. Тэгвэл энэхүү ажлыг эрчимжүүлэх  болон шийдлээ хүлээсэн цаг үеийн тулгамдсан асуудлуудыг маргааш НИТХын тэргүүлэгчид хэлэлцэж шийдвэрлэхээр болжээ.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …