Хэрэв та жүржийн төрлийн жимсэнд харшилгүй бол:
– Өглөө нимбэгний шүүс нэмж хийсэн эрдэстэй усаар нүүрээ угаа.
– Витамин С болон Е агуулсан крем тос хэрэглэ. Ийм тосонд агуулагдах антиоксидант нь танд хэрэгтэй.
– Ногоон цайны найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүнийг сонго. Эдгээр бүтээгдэхүүн нь судасны ханыг бэхжүүлдэг.
– Их хэмжээний витамин болон цайруулагч найрлага агуулсан маск хэрэглэх.
Гэрийн жор: Хоёр хоолны халбага овъёосыг нунтаглана. 1 цайны халбага нимбэгний шүүс 1 х.х цөцгий нэмж хийнэ. Бий болсон бөөмийг нүүрэндээ иллэг хийх маягаар тавьж. дараа нь бүлээн усаар угаана.
Далайн давс: Нунтагласан далайн давсанд ашигтай микро элементүүд их байдаг. Үүнийг гоо сайхандаа ашиглах хэрэгтэй. 1 цайны халбага нунтагласан далайн давсыг 1 х.х бүйлсийн тостой хольж хутгана. Нүүрэн дээрээ 5 минут орчим тавихад давс нь шингэж амжина.
Дараа нь арьсаа илэн тойрог хэлбэрээр иллэг хийгээд бүлээн усаар угааж арилгана. Мөн далайн давс хийсэн ваннтай усанд ороход ядаргаа маш сайн тайлагддаг. Учир нь далайн давсанд арьсанд амархан шингэдэг амин чухал хүчил, микро элементүүд их хэмжээгээр агуулагддаг.
Далайн давстай усанд 7 хоногт 1-2 удаа орж байвал бие организмын мэдрэлийн, бамбай булчирхайн, дархлааны систем идэвхиждэг байна.