Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

Өнөөдөр буюу 2018 оны гуравдугаар сарын 26-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

СҮХБААТАР ДҮҮРЭГ
10:30-18.00 цагт: 1-р хороо Чойжин ламын сүм музей болон энэ орчмоор

11:00-18:00 цагт: 20, 32-р хороо Дэнжийн Т-4-11-р гудамж, Эмээлт зах ХХК, Эмээлт хурганы САА, гэр хороолол болон эдгээрийн ойр орчмоор

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
11:00-17:00 цагт: 19-р хороо Тахилтын 1-4, Яргайтын 40-41-р гудамж

БАЯНГОЛ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ
10:30-18:00 цагт: ХУД-ийн 3, 4-р хороо, БГД-ийн 20-р хороо Солонго импекс, Од, Шунхлай группууд, Монгол экспресс, Хилти болон эдгээрийн ойр орчмоор

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …