Хаврын зам барилгын ажлыг цаг тухайд нь эхлүүлэх үүрэг өгөв

Зам, тээврийн салбарын удирдах ажилтнууд цаг үеийн асуудал болон сайдын өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилт, ажлын явцыг хэлэлцдэг даваа гарагийн ээлжит шуурхай хуралдаан боллоо.

Өнөөдрийн шуурхай хуралдаанаар зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат- Эрдэнэ салбарын удирдлагуудад дараах үүрэг, даалгаврыг өглөө.

Үүнд, Агаарын тээвэр болон авто замын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаж батлуулах. Зам, тээврийн хөгжлийн сайдын “Дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих тухай” тушаалын хэрэгжилтийг танилцуулж үндэсний үйлдвэрлэлийг салбар бүрт дэмжиж ажиллах. Мөн энэ хаврын зам барилгын ажлыг цаг тухайд нь эхлүүлэх, салбар бүр иргэдэд хурдан шуурхай хүнд сурталгүй ажиллах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …