Өмгөөлөгч Г.Батбаярын хүчиндэх гэмт хэрэгтэй холбоотой тайлбарыг та сонслоо. Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж … хүчээр бэлгийн харьцаанд орсон бол хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ гэж хуульд заасан байгаа. Харин өмгөөлөгчийн тайлбараар хүч хэрэглэсэн ч дур тавьсан бол хүчингийн хэрэг гэж үзэхгүй байх боломжтой юм гэнэ. Ийм зүйл байж болох уу.
“… хохирогч дур тавьсан бол хүчингийн хэрэг биш гэж үзэж, хэрэгсэхгүй болгох боломжтой юу” гэсэн асуултыг хэд хэдэн өмгөөлөгч, хуульчид тавьсан юм. Тэд “Бэлгийн халдашгүй байдалд халдаж хүсээгүй байхад нь бэлгийн ажил хийсэн бол энэ хүчиндэх гэмт хэрэг мөн. Энд дур тавьсан эсэх хамаагүй. Үүнийг хуульд хамааруулж үздэггүй. Зарим хүмүүс өөрийн хувийн байр суурийг илэрхийлж байгаа хэлбэр байх. Түүнээс энэ төрлийн гэмт хэрэг хуулийн дагуу л шийтгэгддэг” гэсэн тайлбар дээр нэгдсэн юм.
Хуульчид нэг тайлбартай байхад өмгөөлөгч Г.Батбаяр шал өөр тайлбартай байгаа нь ямар учиртай вэ. Мэдээж хүн бүрт өөрийн хувийн байр суурь гэж бий. Гэвч нийгэмд цочрол өгөөд байгаа хүчиндэх гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой гээд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тайлбарлаад зогсож байгаа өмгөөлөгчийн үйлдлийг үнэхээр ойлгохгүй байна.