Америкт уран нугардаг Монгол охин

Монгол охин Бямбасүрэнгийн Марал 2007 онд АНУ-д төрсөн. Одоо АНУ-ын Лас вегас хотын Гилбертийн урлагийн академийн сургуулийн бага ангид сурдаг.

Марал дөрвөн настайгаасай уран нугаралтаар хичээллэж эхэлсэн бөгөөд сайн багш олоход их хэцүү байсан аж. Ингээд дэлхийд алдартай Нарны Цирк /Cirque du Soleil/-ийн “O” шоунд ажилладаг, АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо амьдардаг Ж.Эрдэнэчимэг багшийн шавь болсноор уран нугаралтаар хичээллэх гараагаа эхэлсэн байна.

Тэрээр уран нугаралтаар хичээллэхийн тулд америкийн зүүн зүгээс баруун зүг хүртэл нүүж ирсэн түүхтэй. Хамгийн анх 2013 онд зургаан настай байхдаа Лас Вегасын алдартай “О” шоуны зохион байгуулдаг том “One drop” шоунд тоглож байсан байна. Дараа нь 2017 онд Вегас дахь олон жанарын жүжигчдийн олон улсын фестивальд “залуу оддын” төрөлд оролцоод алтан медаль авсан ба нэгдсэн дүнгээрээ “2017 оны аварга” болсон.

Мөн 2018 онд Вегас дахь олон жанарын жүжигчдийн олон улсын фестивальд шинээр төрж буй уран бүтээлчийн төрөлд оролцоод хамгийн өндөр оноогоор аваргын цомыг авсан байна. Энэ төрөлд олон томчуудтай өрсөлдсөн.

Тэрээр дэлхийд алдартай “little big shots” шоунд урилгаар оролцсон юм. Мөн 2017 онд America’s got talent шоунд урилгаар оролцож байжээ.

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …