Төрийн анхан шатны нэгж болох хороонд ажил хэрхэн явагдаж буй, үйл ажиллагаанд нь ямар асуудал тулгамдаж байгаа, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхэд ямар бэрхшээл үүсч байгааг судлахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг өчигдрөөс эхлэн хороодод ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр 22, 2, 3, 4, 26, 19, 27 дугаар хороодод ажиллаж, хороодын удирдлагууд, албан хаагчидтай уулзаж ярилцан, тулгамдаж байгаа асуудал, түүнийг шийдвэрлэх гарцын талаар ярилцлаа. Хороодын зүгээс ажиллах нөхцөл байдлаа сайжруулах, хийгээд иргэд олон нийтийг хамарсан нэн дариу шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудаа хэлж, уламжиллаа. ИТХ-ын даргын зүгээс хороодоос уламжилсан асуудлуудыг өөрийн нөөц бололцоогоор шийдэх асуудлыг шийдвэрлэж, дээд шатанд уламжлах шаардлагатай асуудлуудыг холбогдох газруудад нь хүргэж ажил хэрэг болгохын төлөө явна гэдгээ энэ үеэр хэллээ.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …