Х.Баттулга: ШХАБ-ын уулзалтад Монгол Улс идэвхтэй оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимов гуравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Рашид Алимов уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүлээн авч уулзаж байгаад талархаад, ШХАБ-ын үйл ажиллагааны талаар танилцууллаа. Тэр дундаа ШХАБ нь хар тамхи, терроризмтой тэмцэхэд түлхүү анхаарах болж, мөн сүүлийн үед эдийн засгийн хамтын ажиллагаагаа идэвхжүүлж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ нь хар тамхи, терроризмтой тэмцэхээс гадна соёлын болоод эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжин ажиллаж байгаад талархалтай хандаж буйгаа хэллээ.

Мөн ирэх зургадугаар сард БНХАУ-ын Чиндао хотод болохоор товлогдсон ШХАБ-ын уулзалтад Монгол Улс идэвхтэй байр, суурьтай оролцоно гэдгээ хэлэв гэж ерөнхийлөгчийн ХМА-аас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Багш, …