Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 31-нд баруун аймгуудын нутгаар, 1-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 03 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 хэм, Алтайн өвөр говиор 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 9-11 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …