Солонгосын жүжигчин Чой Жи Ву нууцаар хуримлажээ

 

“Өвлийн хайрын дуу” киногоороо олонд танигдсан Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Чой Жи Ву өчигдөр Сөүл хотод хуримын ёслолоо нууцаар хийсэн нь Солонгос болон гадаад фенүүдийнх нь сонорт хүрч, том сюрприз болжээ.

43 настай жүжигчин бүсгүй өчигдөр өөрийн албан ёсны вэб сайтандаа “Өнөөдөр ханьтайгаа амьдралаа эхлүүлж байгаа анхны өдөр. Түүнтэйгээ хамт сайхан амьдрал бүтээхийг хүсч байна. Аз жаргалтай амьдрахын тулд бие биеэ хүндэлнэ” гэж бичсэн байна.

Түүний  ажилладаг YG Entertainment агентлагаас ч энэ мэдээлэл үнэн болохыг хэлсэн. Мөн түүнийг нөхөртэйгөө гэрлэхээс өмнө нэг жил гаруй үерхсэн болохыг нь баталсан.

Чой Жи Ву “Өвлийн хайрын дуу” киноноос гадна “Чемодантай бүсгүй”, “Ахиад л 20 нас”, “Урхидалт”, “Агаарын хот” зэрэг киногоороо алдарт хүрчээ.

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …