Өвөөгөө амин дэмтэй хоол идүүлэхийн тулд талоноо нуудаг ач хүү

Шанхай хотын 90 настай Цуй Ченлоны өдрийн хоол сүүлийн нэг жилийн хугацаанд хүргэлтээр ирж байгаа. Хоолыг ач хүү Хуа нь эхнэрийн хамт түүнд захиалж өгдөг ба хүргэгчээс талоныг өвөөд нь харуулахгүй байхыг хүсдэг аж.

Өвөөгөө хоол үнэтэй болохыг хараад эсэргүүцнэ гэдгийг мэдэх Хуа хүргэгчдэд хандаж “Настан хоолны үнийг хараад санаа нь зовох тул талоныг урж хаяна уу. Баярлалаа” хэмээх зурвас бичдэг.

Тэрээр өвөөгийнхөө өдрийн ундандаа хийж иддэг хоол нь хангалттай шим тэжээлгүй байгааг мэдээд түүнд хоол хүргүүлдэг болсон байна. Тийнхүү мах, ногоотой хоол захиалж өгөхийг илүүд үзжээ.

Түүнээс гадна хоол захиалах цаг болохыг өөрсдөдөө сануулахын тулд өглөө бүр 10 цагт сэрүүлэг тавьдаг болсон аж.

Харин Хуагийн өвөө талоныг нэг удаа харсан бөгөөд нулимс дуслуулан байж “Би түүнийг багад нь сайн хараагүй ч намайг их хүндэлдэг хүүхэд байгаам. Өдөр бүр хөдөлмөрлөж олсон мөнгөнөөсөө хоол авч өгч байгаад сэтгэл зовох юм” хэмээн ярьжээ.

Хаугийн зурвасыг харсан хоол хүргэгчдийн сэтгэл ч хөдөлдөг бөгөөд түүнтэй ярилцаж, хоол өвөөд нь очсон болохыг дараад нь мэдэгддэг болсон байна.

Өвөөтэй нь нас чацуу аавтай хоол хүргэгч залуу Хауг уух зүйлээр хүртэл дайлж байжээ.


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …