Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Д.Дэлгэрсайханыг түр томилжээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү нь төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байгаа билээ.

Түүний оронд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын дэд дарга Д.Дэлгэрсайханыг томилсон байна.

Засгийн газрын тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Билгүүн танилцууллаа.

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …