Дүүргүүдийн улсын бүртгэлийн хэлтэс гадаад паспортын үйлчилгээ үзүүлдэг болно 

Дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн нийслэлийн зургаан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс Гадаад паспортын үйлчилгээ үзүүлэхээр болсон байна.

Гадаад паспортын үйлчилгээ үзүүлэх зургаан дүүрэг:

Сонгинохайрхан
Баянгол
Баянзүрх
Хан-Уул
Чингэлтэй
Сүхбаатар
Иргэд гадаад паспорттой холбоотой үйлчилгээг авах гэж 100 айл руу явах шаардлагагүй болж байгаа аж.

Энэ талаар маргааш 10:30 цагаас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Төв байрандаа хэвлэлийн бага хурал хийхээр зарлажээ.

 

 

Санал болгох мэдээ

Ерөнхий хяналтын сонсголын зар

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос  Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 09 дүгээр …