Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал явах уу?

“Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал явах уу?” гэсэн асуултыг 21 – 48 насны 100 хүнээс асуусан байна. Тэдний 79 нь “ТИЙМ” буюу гадагшаа явна гэсэн хариулт өгчээ. 

Асуулгад 46 эрэгтэй, 54 эмэгтэй хүн оролцсоноос дээд боловсролтой 37, бүрэн дунд 51, тусгай дунд боловсролтой 12 иргэн байжээ. Харин “ТИЙМ” гэсэн хариулт өгсөн хүмүүс “Монголд хөдөлмөрийн үнэлэмж муу” гэсэн шалтгаан хэлсэн байна. Мөн “Боловсрол, эрүүл мэндийн тогтолцооны гажуудал, бухимдал төрүүлдэг” гэж хариулсан байна. Түүнээс гадна “Хүрээлэн буй орчны бохирдол”, ” Амьдрал одоогийн байгаагаас илүү сайжирна гэдэгт итгэхгүй байна” гэсэн хариултыг өгсөн байгаа юм. Үнэхээр маргах аргагүй шалтгаанууд. Ийм асуудал манайд бий учраас залуус эх орноосоо дайжиж байна. 

Гэвч бидний голж буй эх орон руу гадныхан хошуураад байгаа шалтгааныг тодруулахсан. Энэ улсын эзэн нь хэн бэ? Дайжиж буй залуус уу, өдөр бүр вогон, вогоноор бууж буй гадны хар ажилчид уу?


Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …