АНУ-д ажилтан зуучлах тусгай эрх авсан, ажил олгогчидтой гэрээ байгуулсан нэг ч компани байхгүй

АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх H-2A, H-2В гэсэн хөдөлмөрийн визний зөвшөөрлийг Монгол Улс аваад 2 сар болж байгаа билээ. Тэгвэл дөрөвдүгээр сарын 1-нээс H-2 визийг мэдүүлэх эрх нээгдэж, Consul.mn вэб хуудсанд хөдөлмөрийн виз гэсэн тусгай цэс гаргаад визтэй холбоотой мэдээллүүдийг өгч байгаа тухай албаны хүн мэдээллээ.

Мөн “Монгол Улсын хууль тогтоомжоор ХНХЯ-аас олгогдсон эрх бүхий этгээд АНУ-ын ажил олгогчтой байгуулсан гэрээний үндсэн дээр Монгол Улсын иргэдийг бүртгэж авч хөтөлбөрт хамруулах ёстой. Зарчмын хувьд визний хураамжаас өөр төлбөр төлөх ёсгүй. Үүнд Америкийн тал их анхаарал хандуулж байгаа. Сонгогдоод виз нь гарсан хүний зардлыг ажил олгогч даах журамтай. Тиймээс иргэд энэ асуудалд анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Өнөөдрийн байдлаар тусгай эрх авсан, Америкийн ажил олгогчидтой гэрээ байгуулсан компани байхгүй. Иргэд албан ёсны эрх олгосон байгууллагуудад хандах хэрэгтэйг зөвлөж байна” гэлээ.

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …