Нийслэлийн 55-р сургуулийн сурагчдад  шүд, амны хөндийн эрүүл ахуйн үзлэгийг хийлээ

Жил бүрийн 04-сарын 02-ны өдрийг “Олон улсын Аутизмын өдөр” хэмээн дэлхий дахинд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан МТОХ-ны эрүүл мэндийн хөтөлбөр, Удвад дэнт эмнэлэг хамтран нийслэлийн 55-р сургуулийн хүүхдүүдэд шүд, амны хөндийн эрүүл ахуйн үзлэг хамруулж, хүүхэд бүрийг хяналтын карттай болгон, зөвлөгөө өгөв.

Тусгай Олимпийн ”Эрүүл Тамирчин” хөтөлбөрийн хүрээнд нийт 7 төрлийн эрүүл мэндийн үзлэгийг жилийн турш, үнэ төлбөргүй оюуны бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд зохион байгуулав.

Олон улсын тусгай олимпоос 2018 оны 01 сарын 02-07 өдрүүдэд Тайван улсын Тайпэй хотод зөвлөх эмч бэлдэх сургалтыг зохион байгуулан Удвал Дэнт хүүхдийн шүдний эмнэлэгийн их эмч Э.Номин-Эрдэнэ хамрагдсан юм.

Э.Номин-Эрдэнэ эмч Удвал дэнт шүдний эмнэлгийн 4 эмч, АШУҮИС-ийн НАСС-ийн резидент эмч нартай хамтран үзлэгийг зохион байгууллаа.

ЗОРИЛГО:  

  1. Оюуны бэрхшээлтэй хүүхдэд шүд, амны хөндийн эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, шаардлагатай эмчилгээ хийлгэх талаар эцэг эх, асран хамгаалагчид зөвлөгөөний хуудас өгч, хүүхэд бүр сургууль дээрээ эмчийн хяналтын карттай болгох;
  2. Хүүхдүүдийн шүдний өнгөрийг үзэж, тэгснээр хүүхдүүдэд шүд угаах дараалал, зөв угаах үзүүлбэр хийж, өдөр тутамд нь хэвшүүлэх

ХАМРАХ ХҮРЭЭ:

Нийт 100 хүүхэд үзлэгт хамрагдав. Үүнд: Аутимз болон аутизмын хүрээний эмгэгтэй 43 хүүхэд болон бусад оюуны бэрхшээлтэй 57 хүүхэд

ҮР ДҮН:

  1. Аутизмтэй хүүхдүүдэд шүдний үзлэгийг сургуулийн дассан орчинд, хямрал багатай хийнэ. Ингэснээр хүүхэд шүдээ үзүүлэхээс айдас түгшүүр багасгана.
  2. Шүдийг зөв, дарааллын дагуу угаах зөвлөгөөг өгч, амны хөндийн эрүүл ахуй, шүдний хорхойтолтыг сааруулна.
  3. Үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн шүдэнд фтор түрхлэг түрхэж, шүдний эрчимтэй хорхойтох явцыг удаашруулна.

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …