“The Voice of Mongolia” шоуны “battle үргэлжилсээр байна. Харин өчигдрийн дугаарт шүүгч Д.Уламбаярын хувьд тун хэцүүхэн сонголтуудтай тулгарсан юм. Шүүгч Д. Уламбаярыг хэцүү сонголт хийлгэсэн оролцогч бол Б.Хулан, Б.Баярсайхан нар байлаа.
Тэд дуучин Ука болон Оки нарын хамтран дуулсан “You and Me” дууг дуулсан. Д.Уламбаяр шүүгчийн сонголтоор Б.Баярсайхан тэмцээнийг цааш үргэлжлүүлэхээр болж, Б.Хулан хасагдсан юм.
Тэгвэл тэмцээнийг цааш нь үргэлжлүүлэх боломжгүй болсон оролцогч Б.Хулан өөрийн цахим хуудсаар дамжуулан өөрийг нь дэмжиж байсан хүмүүстээ баярлаж байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр “Ѳдий болтол намайг дэмжиж, байнга асууж санаа тавьж байсан хүмүүстээ маш их баярлалаа! “Монгол телевизтэй гэрээтэй, хэлж болохгүй” гэдэг нэрийдэл дор энэ бичлэгийг гартал хүлээж, эхлээд тоглолтоо үзүүлье гэж бодож байсан юм. Миний хувьд бол энэ тэмцээнд орох бол тэр чигээрээ аз жаргал байсан. Bayarsaihan Batsaihan –тай хамт тайзан дээр энэ дууг ѳѳр хувилбараар амилуулах боломж олдсонд туйлын их баяртай байна. Хайртай багийнхандаа, хүндэт шүүгч Ука болон шүүгч нартаа, мундаг Монгол ТВ-гийн хамт олондоо маш их баярлалаа! Амьдрал ердѳѳ л дурсамжит мѳчүүдээс бүрддэг тул энэ их адал явдалт замналын минь нэг хэсэг болсон та бүхэндээ баярлалаа!” хэмээн бичжээ.