Дахин давтагдашгүй таван хөгжим, таван шинэ өнгө төрх тоглоно

Нийслэлийн Улаанбаатар чуулгаас Энэ сарын 20,21-нд “5ive Tones-2” дахин давтагдашгүй таван хөгжим, таван шинэ өнгө төрх бүхий таван уран бүтээлч, хувь хүний мэргэжлийн  ур чадвар, амьд хөгжимтэй тоглох гэж байна.

2016 онд үндэсний болон цахилгаан хөгжмийн зэмсгийг хослуулан шинэлэг өнгө төрх бүхий “5ive Tones” тоглолтыг өөрийн тайзнаа амжилттай зохион байгуулсан. Энэхүү тоглолтонд Авьяаслаг Монголчууд шоуны шүүгч, хийл хөгжимчин Ч.Дэлгэрцэцэг /МУСТА/, ятга хөгжимчин Н.Отгончимэг /МУСТА/, ёочин хөгжимчин Х.Бархүү /МУСТА/, лимбэ хөгжимчин Б.Мягмарцэрэн /МУСТА/, эвэр бүрээ хөгжимчин О.Чинбат /МУСТА/, “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, цахилгаан хөгжмийн FIX хамтлагтай хамтран дэлхий даяар нэгэнт танигдсан, сэтгэлд хоногшсон дууны болон классик хөгжмийн бүтээлүүдийг шинэчилсэн найруулгаар тоглож үзэгч олны талархлыг хүлээж чадсан билээ.

Харин дахин шилдэг таван хөгжмөөр тэсрэлт хийхэд бэлтгэл ажлаа хэдийн базаажээ. Үндэсний хөгжмөөр орчин цагийн өнгө аяс болон хувь хүний мэргэжлийн  чадварыг харуулсан бүтээлүүдээрээ үзэгч олныг сонорыг мялаана. Мэргэжлийн уран бүтээлчдийн тоглох хөгжмийн онцлог болон тоглолтын талаар товчхон мэдээлэл авснаа та бүхэнд хүргэе.

-Морин хуурч А.Мөнгөн /МУСТА/ : Морин хуур тоглодог. Одоо цагт морин хуурыг мэддэггүй хүн гэж байдаггүй. Энэ тоглолтод цахилгаан хөгжимтэй хамтарсан зохиолууд төлхүү орж байгаа. Залуу үеийнхэн маань сайхан хүлээж авах байх гэж бодож байна. Урьд өмнө нь таван хөгжим нийлж үндэсний хөгжмөөр орчин цагийн болон хувь хүний хөгжимчний ур чадварыг харуулсан тоглолт урьд өмнө нь хийгдэж байгаагүй. Ганц удаа тоглогдож байсан. Энэ удаад өмнөх хөгжимчдөөсөө өөр уран бүтээлчид нийлж тоглож байгаагаараа онцлог. Нэг талаараа  улаанбаатар чуулгын хөгжимчид чадвар чансаагаа харуулах зорилготой тоглолт. Морин хуурч гэхэд зөвхөн морины тагтаал гэх биш орчин үеийн залуус юу сонсож байна тэр чиглэл рүү илүү харуулсан тоглолт болно.

mungun-poster-683x1024 Дахин давтагдашгүй таван өөр хөгжим, таван шинэ өнгө төрх тоглоно

-Их хуур хөгжимчин Б.Эрхэмбаяр /МУСТА/ : Минй хувьд их хуур хөгжим тоглоно. Улаанбаатар чуулгын “Хангарьд үндэсний найрал хөгжимд  харьяалагддаг. Энэ удаагийн тоглолтод гоцлож тоглох байгаагаар онцлог гэхэд болно.

Үндэсний найрал хөгжмийг арай өөр талаас нь харья гэж бодож байгаа. Тухайлбал их хуур хөгжмөөр жааз дуугаргавал яаж дуугарах вэ. Үндэсний шанз хөгжмөөр өөр янз янзаар тоглож болдог юм шүү гэдгийг гаргаж өгөхөд анхаарна. Японд гэхэд Ази даяар тархсан шанз хөгжим гэхэд өөр өөр төрлөөр явчихсан байгаа. Зохиолуудыг тоглоход яаж дуугарах уу гэдэг дээр анхаарсан. Энэ тоглолтын давуу тал нь бие даасан тайлан тоглолтоос ялгаатай нь таван хөгжимчин нийлж тоголж байгаагаар онцлог.

Erhembayar-poster-683x1024 Дахин давтагдашгүй таван өөр хөгжим, таван шинэ өнгө төрх тоглоно

-Ятгачин И.Эгэлханд: Хөгжим бүжгийн сургууль төгссөн. Анх тавдугаар ангиасаа ятга хөгжмөөр тоглож эхэлсэн. Өдгөө 20-иод жил өнгөрчээ.  Өмнө нь “5ive Tones-1” тоглолтон дээр эвэр бүрээ, ёочин, лимбэ, хийл, ятга хөгжмөөр тоглосон бол одоо морин хуур, их хуур, ятга, шанз, ёочин гэсэн үндсэний хөгжим бүрдсэн бүрэлдэхүүнтэй тоглох гэж байгаа. Энэ хөгжим үндсэн хөдөлгөөнөөр пинтонтикоор хөглөгддөг байгаа. Одоо тоглох зохиол маань гитарын дуугралтыг гаргахын тулд диатоник хөгөөр хөгөлж аль болох ятга хөгжмийг гитартай дөхүүлж дуугаргах тал дээр маш их хичээж ажиллаж байна.

Ятга буюу ардын хөгжмөөр гитарын дуугралтыг амилуулах юм. Ингэхийн тулд маш их хөдөлмөр, мэдрэмж шаарддаг. Мэргэжилийн гитарчидтай уулзаж зөвөлгөө авдаг. Япон солонгос хятад улсын ятга тоглохдоо хумс хийж тоглодог. Тэгвэл хумсгүйгээр өндгөөр татаж тэр сайхан аялгууг яаж гаргаж болох уу гэдгээр онцлогтой.

egelhand-poster-683x1024 Дахин давтагдашгүй таван өөр хөгжим, таван шинэ өнгө төрх тоглоно

-Ёочин хөгжимчин Ч.Марал-Од: Ёочин хөгжмөөр тоглодог. Ардын хөгжим дотроо голлох үүрэг гүйцэтгэдэг. Маш хоолойн цар хүрээ ихтэй. Өөрөөр хэлөэл доод өнгө дээд өнгө хоорондын цараа ихтэй .Бид хувь хувьдаа соло уран бүтээлүүд тоглоно. Ёочин хөгжим шанз хөгжимтэй хамтарч дуугарвал яаж дуугарах уу олон талаас нь харуулна. Орчин цагийн хөгжмөөр тоглож байгаа гэсэн бид тав хөгжимчидийнхөө ур чадварыг харуулсан. Мэргэжилийн номеруудыг бэлтгэсэн байгаа.

Maral-od-poster-644x1024 Дахин давтагдашгүй таван өөр хөгжим, таван шинэ өнгө төрх тоглоно

-Шанз хөгжимчин Б.Гэрэлтуяа: Шанз хөгшжмөөр тоглодог. Энэ тоглолтоор илүү орчин үеийн өнгө аяс гаргасан чингис хааны зохиолоос залуусд зориулсан ардын хөгжмийг залуу хойч үеийнхэндээ таниулах чиглэгдэж байгаа. Нийслэлийн улаанбаатар чуулгадаа тасралтгүй 16 жил ажиллаж байна.

Gereltuya-poster-644x1024 Дахин давтагдашгүй таван өөр хөгжим, таван шинэ өнгө төрх тоглоно

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …