Өдгөө охид, залуусын шүдний өвчин болж өөртөө итгэх итгэл, гоо үзэсгэлэнг нь үгүй хийж байгаа батгыг гэрийн нөхцөлд эмчилж болох аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Бид батгыг бохирдсон арьснаас болж үүсдэг хэмээн ойлгож, арьсаа байнга л гүн цэвэрлэж, зулгалах шахдаг. Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт төдийгүй хэт их угааснаас болж арьс гэмтэн, батгыг улам өдөөж өгдөг байна. Харин таны идэж буй хоол болон стресс зэргээс л батга үүсэн бий болдог гэдгийг анхаараарай. Мөн доорх аргуудыг нэг дор хэрэглэхгүй байхыг сануулъя.
1. Алимны цуу ашиглах
Алимны цуу нь батганы эсрэг үр нөлөөтэй бөгөөд бактери устгадаг. Иймд нэг халбага алимны цууг 3 халбага цэвэр устай хольж маск болгон бэлтгээд унтахаасаа өмнө сайтар цэвэрлэсэн нүүрэндээ нимгэн түрхэнэ. Ийн 10 минут болсны дараа бүлээн усаар угаагаад арьсаа амраана. Алимны цуу нь арьсыг тань хуурайшуулах тул хэрэглэсний дараа нүүрэндээ чийгшүүлэгч шөнийн тос түрхэж өгөөрэй.
2. Зөгийн бал, шанцайтай маск
Зөгийн бал нь наалдамхай, харин шанцай нь халуун ногоотой. Гэтэл эднийг нэгтгэж нүүрэндээ түрхэнэ гэдэг бүтэшгүй мэт боловч батганы маш сайн эмчилгээ болдог. 2 халбага зөгийн балыг, 1 халбага шанцайтай сайтар хольж өгнө. Нүүрээ угааж цэвэрлэсний дараа тус маскаа батгатай хэсэг дээрээ түрхэж 10-15 минут байлгаарай. Мэдээж цэвэр усаар угаах бөгөөд хэд хэдэн удаа тус маскыг ашигласнаар мэдэгдэхүйц үр дүн гарна.
3. Сүү, тараг, зөгийн балтай маск
Тус маскыг бэлтгэхдээ сүү, тараг хоёрын алийг нь ч ашигласан болох бөгөөд эдгээр нь үрэвслийг намдаах үйлчилгээтэй юм. Сүүгээ өрөөний температурт байлгаж ашиглах нь зүйтэй эс бөгөөс хэт хүйтэн зүйлс нүүрэндээ түрхэх нь арьсанд цочрол өгдөг байна. 1 халбага сүүг 1 халбага цэвэр зөгийн балтай хольж хутгана. Тус зуурмагаа нүүрэндээ жигд түрхэх бөгөөд өөрийн хүссэнээрээ давхарлаж болно шүү. 10-15 минут болсны дараа нүүрээ угаагаад, чийгшүүлэгч тос түрхээрэй.
4. Гадилын хальс
Энэ нь арьсны гүний давхаргад үйлчилж батга үүсэх, гарах нөхцөлийг бууруулдаг аж. Та ердөө ганц ширхэг гадил худалдаж аван, идчихээд хальсыг нь хаях биш, гоо сайхан болохдоо ашиглаарай. Гадилын хальсаа нүүрэндээ жигд түрхэн, 30 минут болоод бүлээн усаар угаана.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу