Х.Бясман: С.Баяр, Ч.Сайханбилэг нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан

Нийслэлийн прокурорын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Бясман “АТГ-аас мөрдөн шалгаж байгаа Оюутолгойн гэрээний хөрөнгө оруулалттай холбоотой хэрэгт Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг дөрөвдүгээр сарын 10-ны орой албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэж үзэж  хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд сэжигтнийг хойшлуулшгүй баривчлах арга хэмжээ авсан.Өнөөдөр Нийслэлийн Прокурорын газарт АТГ-аас нэр дурдагдсан хүмүүсийг яллагдагчаар татах санал ирүүлсэн. Прокуророос С.Баяр, Ч.Сайханбилэг нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Улмаар үргэлжлүүлэн цагдах хорих саналыг шүүхэд хүргүүлээд байна.  Шүүхийн шийдвэр гарахаар сэжигтнээр татсан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг хэд хоног хорих эсэх нь тодорхой болно” гэж мэдэгдлээ.

Г. Нараа

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …