Нөөцийн махыг худалдаалж эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас “Мах, сүүний анхдугаар аян”-ыг улсын хэмжээнд зарлан хэрэгжүүлж байна. Энэхүү аяны хүрээнд өчигдрөөс эхлэн нөөцийн махыг  худалдан борлуулж эхэллээ.

 Мал, мах бэлтгэлийн арга хэмжээний хүрээнд “Баатарууд тэнгэр” ХХК, “Дархан мийт фүүдс” ХХК, “Хөвсгөл мах маркет” ХХК, “Мах маркет” ХХК, “Мах импэкс” ХК, “ХКҮ” ХХК, “Эй Эн Ди Эм” ХХК, “Сүхбаатар мах” маркет” ХХК, “Хүнс комплекс” ХХК, “Сайнза интернэшнл”, “Боса” ХХК оролцож, орон нутгийн малчдаас мал, мах худалдан авч, нийт 12,8 мянган тн махны нөөц бүрдүүлжээ.

Нэг килограмм үхрийн ястай махыг 5500 төгрөг, нэг килограмм хонины ястай махыг 5300 төгрөгөөр, нэг килограмм ямааны ястай махыг 4400 төгрөгөөр тус тус худалдаалж  байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …