Нуруу тань өвддөг үү? Тэгвэл эдгээр 8 зуршлаа л өөрчилчих

Судалгаагаар хүмүүсийн 80 орчим хувь нь амьдралынхаа аль нэг үеэс нурууны өвчнөөр шаналж байгааг тогтоожээ. Судлаачдын олж мэдсэнээр, хүмүүсийн нуруу өвдөх нь хүнд өвчин юм уу гэмтлээс болохгүй зүгээр л доор дурдах 8 буруу зуршлаас ихэвчлэн болж байгаа аж. Хүүхэд байхаасаа сонсч ирсэн “Цэх суу” гэдэг үгийг санаж байна уу? Тэгвэл доор дурдах мэдээлэл нь ердөө л ийм амархан хийчих зүйл агаад таны нурууг хамгаалах хамгийн үр дүнтэй арга гэдгийг анхааралдаа авна уу.

1. Мэргэжлээс шалтгаалсан хүчин зүйл

Нурууны өвчин дан гац оффисын ажилтнууд болон энэ салбарынханд тохиолддог зүйл биш юм. Хүнд хүчир ажил хийдэг, байнга шахуу юм өргөдөг, үүрдэг хүмүүст ч бас тохиолддог. Үүнээс гадна гоо сайханчид, маникюрчид, архитектурууд, жолооч нар, инженерүүд, оёдолчид нуруу өвчтэй болох нь элбэг байдаг. Мэдээж энд бүгдийг бичих боломжгүй учраас миний ажил мэргэжил нурууны өвчтэй болгохгүй гэж битгий санаа амраарай. Гэхдээ ямар ч ажил мэргэжил хийдэг байлаа гэсэн ажил дээрээ бяцхан завсарлага авч нуруугаа амрааж байгаарай. Цагт дор хаяж нэг удаа хэсэгхэн хором нуруугаа амрааж байх нь чухал. Мөн болж өгвөл нурууны булчин чангалах дасгал хийж, ууц нуруугаа даарахгүй байхыг хичээгээрэй.

2. Гэртээ байхдаа гаргадаг буруу хэвшил

 Бид бүхэн гадуур буюу гэрээс гадна байхдаа, тэр дундаа ажил дээрээ нуруугаа өвдөх зүйл хийчихлээ гэж боддог. Үнэндээ гэртээ ажил дээрхээс илүү нуруугаа өвтгөх зүйл хийдэг болохоо мэддэггүй. Бидний хэвшил болсон буруу зүйлүүд нурууг тань өвтгөдөг, өвтгөх шалтгаан болгодог байж болзошгүй юм. Хэрвээ тийм биш бол үнэхээр сайн байна. Гэхдээ гэртээ буруу байрлалаар аливаа зүйлийг хийж, сууж, хэвтдэг гээд дуусаа гэсэн үг биш танд засах боломж бий. Жишээ нь, аяга таваг угаах, хувцас индүүдэхдээ буруу тонгойдог, буйдан дээр сууж зурагт үзэхдээ лалхайж суудаг байж болно. Тийм бол цэх сууж, аль болох нуруугаа эгц босоо байрлалд байлгах нь зүйтэй. Хэвтэж, зогсоход ч таны нуруу нэг хэмд байх ёстой бөгөөд бөгтийгөөд байдаг бол нурууны булчинг чангалах дасгал хийгээрэй.

3. Эвгүй гутал

Хөлд эвгүй гутал байдаг бол түүнээс зайлсхийж, битгий өмсөөрэй гэж захья. Учир нь ийм гутал өмссөнөөр та тонгойж эсвэл хазганаж явах шаардлага гардаг бөгөөд ингэснээр нуруунд хазайлт үүсч, булчингийн зарим хэсэг нь чангарч, зарим хэсэг нь сулардаг муу талтай. Ялангуяа эмэгтэйчүүд бусдад сайхан харагдах гээд хэт өндөр өсгийтэй гутал өмсч нуруугаа эвгүй болгочих гээд байдаг. Мэргэжилтнүүд өндөр өсгийтийг өдөрт 2 цагаас илүү хугацаагаар өмсөхгүй байхыг зөвлөдөг. Яагаад гэвэл өндөр өсгийгөөс болж нуруу, аарцагт ирэх ачаалал нэмэгддэг байна. Бас хэт намхан, тэгшхэн ултай гутал олон цагаар өмсөх нь аарцаг нуруу болон түүнийг дагалдах булчингуудад сөрөг муу нөлөөтэй байдаг аж.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …