А. Ариунаа: С.Баяр нэг сарын хугацаатай баривчлагдах, цагдан хоригдох нь надад сонин биш байна гэж хэлсэн

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээтэй холбоотойгоор хэргээр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс 2018./04.10/-ны өдөр Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг баривчилсан.

Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд асан С.Баяр,Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж тэднийг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гаргасан юм.

Шүүх хуралд С.Баяр, Ч.Сайханбилэг  нар  онлайнаар холбогдож оролцсон.

Энэ үеэр С.Баярын өмгөөлөгч А.Ариунаа сэтгүүлчдэд шүүхийн хурлын талаарх мэдээлэл өглөө.

А.Ариунаа“С.Баяр “Өнөөдөр нэг сарын хугацаатай баривчлагдах, цагдан хоригдох нь надад сонин биш байна. Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хоёр Ерөнхий сайдыг хорилоо гэдэг нь Монголын нэр хүнд дэлхий дахинаар унах, Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр буст тооцогдох, Оюутолгойн нэр хүнд унах энэ асуудал нь Монголын эдийн засагт нөлөөлөх юм. Тийм болохоор энэ талыг нь харж үзээч ээ” гэсэн саналыг хэлсэн. Хамгийн гол нь цагдан хорих болсон үндэслэл нь дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн мэдээлэл байгаа гэсэн үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа” гэж хэллээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …