Багануур дүүрэгт алга болсон гурван хүүхдийн хоёр нь осгосон байдалтай олджээ

Багануур дүүргийн 5 дугаар хорооны орчимд дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 14:00 цагийн орчимд 3-5 насны гурван хүүхэд алга болсон байна.

Энэ талаар “Хүүхэд алга болсон талаарх дуудлага мэдээллийг дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 01:00 цагт тус дүүргийн онцгой байдлын хэлтэс хүлээн авсан.

Ингээд харанхуй шөнө эрлийн ажиллагааг явуулах боломжгүй байсан тул өглөө 08:00 цагт нь эрлийг эхлүүлж, 11:00 цагийн орчимд 3-5 насны гурван хүүхдийн хоёр нь осгосон байдалтай, нэг нь эсэн мэнд олдсон. Эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй” гэж нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …