Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхаарууллаа

Нийслэл Улаанбаатар хото өнгөрөгч хоногт их хэмжээний нойтон цас орсны улмаас зам халтиргаатай байгаа тул жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцож, зуны дугуйтай бол хөдөлгөөнд оролцохгүй байхыг Замын цагдаагийн албанаас зөвлөлөө.

Орон нутгийн замын хувьд:

Улаанбаатараас Төв аймгийн Баянчандмань сумын хооронд цасан шуурга шуурч байна.
Хэнтий, Сүхбаатар, Төв, Өмнөговь аймгийн чиглэлд их хэмжээгээр цас орж цасан шуурга шуурч зам даваа хаагдах нөхцөл байдал үүсч байгаа тул иргэд, зорчигчдыг дээрх чиглэлүүдэд зорчихгүй байхыг анхаарууллаа.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …