Бага дунд сургуулийн хүүхдүүдийг замын хөдөлгөөнд соёлтой оролцох, хэрэгтэйг сурталчилсан “Өөрсдөө эхлээд үлгэрлэцгээе” аян үргэлжилсээр байна.
Нийслэлийн маань хэмжээнд автомашины даац хэтэрсээр багагүй хугацаа өнгөрлөө. Үүнээс улбаалан зам тээврийн осол гэмтлийн хэрэг ч тасралтгүй гарсаар байна.
Тэр тусмаа бага ангийн хүүхдүүдэд зам гарахад ихээхэн хүндрэлтэй байдаг бөгөөд гэрлэн дохиогүй газраар хүүхэд зам гарах гэхэд, зам тавьж өгдөг жолооч бараг байдаггүй. Ийнхүү учир мэдэхгүй жаахан хүүхдүүд зам гарах гэж яваад айж сандарсандаа замын гол очин шоконд орж осолд орсон хэрэг олон гарч байсан.
Тэгвэл сүүлийн нэг долоо хонгийн турш нийслэлийн нэг,тав, 28-р сургуулиудын бага ангийнхний хичээл тарах үеэр “Өөрсдөө эхлээд үлгэрлэцгээе” аяныхан дүү нараа зам хөндлөн гарахад нь зохицуулалт хийн тусалж байна.
Энэхүү нийгэмд үлгэр жишээ болохуйц арга хэмжээг Тэнгэр даатгал ХХК зохион байгуулж байгаа юм. Тэнгэр даатгалын зүгээс энэхүү арга хэмжээг бага насны хүүхдүүддээ гарцаар гарах зөв дадал зуршилыг багаас нь суулгах, эрсдлээс хамгаалах зорилготойгоор зохион байгуулжээ.
Аяны хүрээнд тэнгэр даатгалынхан замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг урилсан ухуулах хуудсыг тарааж замын хөдөлгөөнд зөв боловсон оролцохыг урилж байлаа.
Аяны хүрээнд хүрээнд хийгдэж буй замын зохицуулалтын талаар жаахан хүүхдүүд ингэж ярисан юм. “Одоо зам хөндлөн гарахад айх зүйлгүй их амар байна. Ойрын хэд хоног зам зохицуулж байгаа ах эгч нарыг хараад ерөөсөө санаа зовохгүй гоё байгаа” гэж өөрсдийн санаа бодлоо хуваалцлаа.
Эцэг эхчүүдээ өөрөөсөө том цүнх үүрсэн балчирхан үрсдээ замын хөдөлгөөнд хэрхэн оролцох ёстой талаар зааж сургаарай. Харин авто машин жолоодож яваа жолооч нар “Жижигхэн хөлтэй хүмүүс гарцаар гарч байна, Өөрсдөө эхлээд үлгэрлэцгээе ” гэсэн бичигтэй хүүхдүүд зохицуулалт хийж байвал зам тавьж өгч туслаарай.
О.Рана