Өнгөрсөн баасан гаригт “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлаж, шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдсэн автомашиныг Нийслэлийн шүүхийн шүүгч унаад явж байна гэсэн мэдэгдлийг хийсэн. Улмаар хохирогч гэх иргэн Г.Баасандагва иймэрхүү утгатай ярилцлагыг хэвлэлд өгчээ.
Иймээс бид энэ асуудлын мөрөөр явж сурвалжиллаа. Ямар нэгэн асуудалд хэн нэгнийг холбож хардаж болно. Гэхдээ хүнийг гүтгэж үл болно. Тиймээс энэ “хэрэг”-ийн үнэн эсэхийг сурвалжлан хөөсөн юм. Ингэж явсаар нэлээд баримт, нотолгоог олж авлаа.Мөн шүүгчийн унаж явсан гэх машины эзэн Д.Төгөлдөрийг олж уулзав. Д.Төгөлдөр бол “Иргэдийн шударга шүүх” ТББ болон иргэн Г.Баасандагвын яриад байгаа автомашиныг унаж явсан шүүгчийн хүргэн ах юм байна. Түүний ярьсныг товчлон хүргэе.
Тэрээр “…Би геологич мэргэжилтэй, хөдөө ажилладаг. Ихэвчлэн хөдөө ажилладаг болохоор хөдөө гадаа унах, туулах чадвар сайтай машин сонирхож 2014 оны аравдугаар сард Да хүрээ зах, ганц нэг машин зарна гэсэн хүмүүстэй уулзах явцад “Энхжин инвест” ББСБ-ын захирал Гэрэлт-Од гэх залуутай уулзахад тэр ББСБ-ын нэр дээр байгаа “Прадо-120” маркийн машин зарна гэсэн” гэж яриагаа эхэлсэн юм.
Тэрээр 2014 оны аравдугаар сарын 30-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийж “Энхжин Инвест” ХХК-иас 87-66УНМ дугаартай “Прадо-120” автомашиныг 25 сая төгрөгөөр худалдан авч, мөнгийг нь компанид нь тушаасан юм байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу