“Параллель ертөнц” УСК-г сонсголын бэрхшээлтэй 200 хүүхдэд үзүүллээ

Манай улсын кино урлагийн салбарт олон шинэ уран бүтээл туурвисаар байгаа ч тэдгээрийг хараа, сонсголын бэрхшээлтэй иргэд үзэх боломжгүй байдаг.

Харин Монголын хамгийн анхны сүнстэй, инээдмийн кино болох “Параллель ертөнц”-ийн уран бүтээлчид “Гэгээнтэн” кино театртай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд, монгол хэл дээр титр тавин ЕБ-ын 29 дүгээр тусгай сургуулийн сонсголын бэрхшээлтэй 200 хүүхдэд киногоо үзүүлжээ.

“Параллель ертөнц” УСК-ны уран бүтээлчид “Цаашид хийх уран бүтээлээ эдгээр хүүхдүүд бусад хүүхдүүдтэй адилхан киног кино театрт үзэх боломжтойгоор хийх ёстой юм байна. Бусад уран бүтээлчид ч үүн дээр анхаарах нь зүйтэй” гэлээ.

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …