Эрүүл байнгаа мөнгөө хэмнэх аргууд

Эдийн засаг хүндхэн байгаа нөхцөлд энэ нь таны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх тухай ямар нэгэн мэдээ уншсан бол та тэдгээрийн ихэнх нь сөрөг зүйлсийн талаар бичдэгийг мэдэх байх. Эдгээр нь голдуу мөнгө бага байна, хүмүүс шинэхэн жимс, ногоо зэрэг үнэтэй хүнс авахгүй байна, фитнесс клубт явахаа больж байна, их калортой боловч сэтгэл санаа тайвшруулдаг хоол идэж эхэлж байна, согтууруулах ундаа түлхүү хэрэглэх боллоо гэж бичдэг. Мөн хүмүүс гадуур хоол идлээ гэхэд илүү хямд, илүү эрүүл бус буюу түргэн хоолыг сонгодог. Тэгээд би мөнгөө хэмнэнгээ, эрүүл байж болох ямар аргууд байна вэ гэж бодож эхэлсэн юм.

Түлшээ хэмнэхийн тулд алхах эсвэл дугуй унах – Алхаад хүрч болохоор газарт очиж хийх ёстой зүйлүүд байгаа бол түлшнийхээ мөнгийг хэмнэнгээ алхаж эсвэл дугуйгаараа явж яагаад болохгүй гэж? Энэ бол ердийн нэг өдрөө идэвхи хөдөлгөөнөөр гоёх хамгийн энгийн арга юм. Байнга хийдэг боловч машин шаардагддаггүй ажлуудаа бодоод үзээрэй. Би фитнесс клубтээ явахаа больсон мөн сонингоо үүдэндээ хүргүүлэхээ болиод өдөр бүр 45 минут алхан өглөөнийхөө сонинг очиж авдаг болсон.

• Гэр бүлийнхэнтэйгээ гэртээ хооллодог болох – Үүнийг хийхийн маш олон сайн тал бий. Нэгдүгээрт та хоолоо гэртээ бэлтгэх үед хоолонд чинь ямар орцууд орж байгааг хянах боломжтой болно. Тийм болохоор ердийн ресторанд хийдгээс илүү бага өөх тостой, бага давс ашиглаж чадна. Мөн энэ нь хайртай хүмүүстэйгээ хамт цагаа өнгөрөөх гайхалтай арга юм. Гэр бүлийнхэнтэйгээ хамт хоолоо тогтмол бэлтгэж иддэг хүүхдүүд бусад хүүхдүүдтэй харьцуулахад илүү эрүүл хоолны дэглэмтэй байдаг мөн сургуульд илүү сайн суралцдаг болох нь судалгаагаар тогтоогджээ.

Ногоотой хоол түлхүү идэх – Үхрийн мах, загасны мах, шувууны мах зэрэг нь таны хоол хүнсэндээ зарцуулах мөнгийн ихэнхийг эзлэх учир үүнийхээ оронд ногоотой хоол түлхүү хэрэглээд үзээрэй. Вандуй, шош, “lentil” шош зэргийг эрүүл шөл, халуун ногооны сүмсэнд хийж болох бөгөөд хуурсан хоол, бинтэй хоол, улаан лоольны сүмсэнд хийдэг махыг тофугаар орлуулах боломжтой.

Идэх ногоогоо гэртээ тарьж, ургуулах– Тийм ээ, үүнд мэдээж цаг хугацаа их ордог гэхдээ та гэрийнхээ гадаа юм тарихад тохиромжтой багахан зайтай бол мөнгөө хэмнэж чадна. Шанцай, бууцай гэх мэт ургуулахад хялбар навчит ногоонууд нь маш тохиромжтой. Та долоо хоног бүр навчит ногооныхоо ургацыг хураах боломжтой гэсэн үг. Шинэхэн ногоон ургамлууд нь худалдаж авахад дэндүү үнэтэй зүйл мэт санагдаж байж магадгүй, тэгвэл та эдгээрийг нар их тусдаг цонхны тавцан дээр тарихад л болно. Ногоон ургамлууд таны биеийг хангалттай витамин, антиоксиданаар хангаад зогсохгүй хоолонд маш сайхан амт оруулдаг учир та өөх тос, давсыг хийх шаардлагагүй болно гэсэн үг.

Уух зүйлд бага мөнгө зарцуул – Хийжүүлсэн ундаа, кофений төрлийн уух юм зэргийг бага хэрэглэснээр нилээд их хэмжээний калориос зайлсхийх боломжтойн дээр их мөнгө хэмнэж чадна. Мөн ттажимсийг уухаасаа илүүтэйгээр идэхийг зуршил болгоорой. 100% жимсний шүүснүүд үнэтэй бөгөөд таны биеийг жимсээрээ байгаа шигээ их эслэгээр хангаж чаддаггүй.

 

Сюзан Боурмэн, Шинжлэх ухааны магистр, Хоол тэжээлийн мэргэжилтэн,

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …