Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан бүтээлээ хүргэнэ

Хошин урлагийн тайзнаасаа хөндийрч дэлгэцийн бүтээлд анхаарал хандуулах болсон жүжигчин Г.Ундармаа дараагийн бүтээлдээ оржээ. Энэ удаад түүний “U film” уран бүтээлийн нэгдлийн анхны бие даасан тайзны бүтээл “Ангарагаас ирсэн эмэгтэй” 18+ модерн драмын жүжгийг үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байна.

Энэхүү жүжгийг эмэгтэй уран бүтээлчид бүтээж байгаагаараа онцлог аж. Жүжгийн зохиолыг Р.Эмүжин бичиж, найруулагчаар Ц.Баясгалан, хөгжмийн зохиолчоор Б.Ангирмаа, хувцас дизайныг Ариунаа Сүри хийж байгаа юм байна.

“Ангарагаас ирсэн эмэгтэй” 18+ модерн драмын жүжгийн гол дүрд Г.Ундармаа болон шинэ залуу үеийн төлөөлөл болоод буй жүжигчин С.Идэрмаа нар тогложээ.

Жүжиг ирэх тавдугаар сарын 4-17-ны өдрүүдэд “Асем Вилла”-д гарахаар бэлтгэж байгаа аж.

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …