Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүсч, нутгийн өмнөд хэсгээр  салхи шуургатай байна.

2018 оны 04 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо шиврэнэ. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Өчигдрөөс сэрүүсч 11-13 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …